Ээлжит хичээлийн хөтөлбөр-1
Хичээлийн сэдэв 1. Мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах
Суралцахуйн зорилт: Төрөл бүрийн эх үүсвэрээс мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах арга барилд суралцах.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээлэл хүлээн авах эх үүсвэр, мэдээллийг боловсруулах, хадгалах аргуудыг танин мэдэж, олон эх үүсвэрээс мэдээлэл хүлээн авах, мэдээллийг боловсруулах, хадгалах чадвар эзэмшинэ.
Түлхүүр үг: Мэдээлэл, мэдрэхүйн эрхтэн, мэдээлэл хүлээн авах, анхдагч мэдээлэл, мэдээлэл боловсруулах, шинэ мэдээлэл, хадгалах төхөөрөмж, мэдээллийн тээгч.
Судлах цаг: 2
Багшийн анхаарах зүйл:
- Сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх дасгал, даалгавар боловсруулах;
- Сурагчдын өмнөх төсөөллийг судлах.
Хичээлийн үйл ажиллагаа:
Асуулт1: Хүн мэдээллийг хэрхэн хүлээн авдаг вэ?
Дараах мэдээлэл үнэн, зөв эсэх талаар ярилцана уу.
- Хүн чихээрээ дуу чимээ, яриа, шуугиан зэрэг мэдээллийг хүлээн авдаг.
- Хүрээлэн буй орчныхоо үнэрийн талаарх мэдээллийг хамраараа хүлээн авдаг.
- Тухайн зүйл нь давсархаг, чихэрлэг зэрэг ямар амттай байгаа мэдээллийг хэлнийхээ тусламжтайгаар хүлээн авдаг.
- Хүн нүдээрээ өнгийг ялган бичвэр, тоон, график мэдээллийг хүлээн авдаг.
- Гарын хуруу, биеийн арьсаар шүргэх, хүрэх, тэмтрэх замаар тухайн зүйлийн халуун эсвэл хүйтэн, биеийн гадаргуу толигор эсвэл арзгар талаарх мэдээллийг хүлээн авдаг.Хичээлийн тухай өөрийн үнэлгээ ололт, цаашид анхаарах зүйлс
.........................................................................................................................................................
.........................................................................................................................................................
.........................................................................................................................................................
.........................................................................................................................................................
Хүн мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс хүлээн авдаг. Олон зууны туршид мэдээллийг
хүлээн авах үйл явцыг хялбарчлах үүднээс төрөл бүрийн төхөөрөмжүүдийг бүтээсээр
иржээ.
Дасгал1:
1. Багш самбарт (12+13)*4 гэсэн жишээ бичээд дараах асуултуудыг асуув. Та нар өөрсдийн хариултаа өгнө үү.
- Энэ мэдээлэл ямар хэлбэрээр дүрслэгдсэн бэ?
- Энэ бодлогыг бодоход шаардлагатай мэдээллийг хэрхэн гаргаж авсан бэ?
- Бодолтын явцад мэдээлэл дээр ямар процесс явагдсан бэ?
- Бодолтын үр дүн хаана хадгалагдсан бэ?
- Үр дүнгийн мэдээллийг хэрхэн дамжуулсан бэ?
2. Номын сангаас хэрэгцээтэй мэдээллээ хайх үед мэдээллийн ямар процесс явагдахыг тайлбарлана уу.
3. “Заг мод говийн ирээдүй” сэдэвт 50-60 үгтэй эх бичээрэй.
4. “Заг мод говийн ирээдүй” сэдэвт гар зураг зураарай.
Эртний хүмүүсийн үлдээсэн зураг, дүрслэлээр тэдний хэрхэн амьдарч байсныг олж
мэддэг. Бид шүлэг, дууны үг, математикийн томьѐог чээжилж тогтоосноор тэдгээрийг
өөрийн ой ухаандаа хадгалан үлдээдэг. Зарим үед ой ухаандаа тогтоохгүйгээр тэдгээр
мэдээллийг цаасан дээр, тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авдаг. Хүүхдүүд та нар өөрсдийн
хамгийн их таалагддаг дуунуудаа, гэр бүлийнхнийхээ зураг болон видео бичлэгийг
дискэнд бичиж хадгалж болно. Дуу, зураг, видео нь мэдээлэл бөгөөд хүссэн цагтаа
сонсох, үзэхийн тулд түүнийг хадгалж, үлдээж байгаа хэрэг юм.
- Хүмүүс мэдээлэл хадгалахын тулд янз бүрийн аргуудыг хэрэглэдэг.
- Хүний яриаг бичиж, тэмдэглэхийн тулд цагаан толгойн үсгийг зохиож, хэрэглэж иржээ.
- Хөгжимчид хөгжмийн бүтээлийн тухай мэдээллийг нот гэж нэрлэгдэх тусгай тэмдэгтүүдээр дүрслэн бичдэг.
- Компьютерт мэдээллийг түр хугацаанд хадгалахын тулд шуурхай санах ой ашигладаг бол хатуу дискэнд шаардлагатай мэдээлэл, программуудыг хадгалдаг.
- Интернэтэд төрөл бүрийн мэдээлэл хадгалагдах бөгөөд ном, сонин уншиж, найз нөхдөдөө захиа бичиж болно.
- Гар утсанд хүмүүсийн утасны дугаар, мессеж, төрөл бүрийн тоглоом хадгалагддаг.
Мөн англи хэлээ дээшлүүлэх толь бичиг, нэвтэрхий толь, газрын байршил заагч
зэрэг программыг суулган ашиглаж болно.
Дасгал-2: 1.Дараах жишээ бүрийн хувьд мэдээллийн ямар процессын тухай яригдаж
буйг тодорхойлон ярилцана уу. Үүнд:
- Чингүүн чээж бичиг бичиж байна.
- Номин зурагт үзэж байна.
- Ширээн дээр мэдээллийн технологийн сурах бичиг байна.
- Чингүүн тоо бодож байна.
- Бодлогын бодолтоо дэвтэртээ бичсэн байна.
- Өрөөнд радио хүлээн авагч дуугарч байна.
- Нэг зөөврийн диск (флаш) дээр дуу, нөгөө дээр нь гарын хурууны зөв байрлалаар бичих программ хуулсан байна.
- Номин компьютерт өөрийнхөө нэрийг оруулав.
хаана хадгалагдаж, хаанаас хаашаа дамжуулагдаж байна вэ?
3. 7 дугаар хуудасны хэрэглэхүй хэсгийн Даалгавар 3-ыг гүйцэтгэсний дараа
компьютерт MS Word программ ашиглан бичиж, бичсэн эхээ zag-ireedui.docx
нэртэй файл болгож хадгална уу.
4. 7 дугаар хуудасны Хэрэглэхүй хэсгийн Даалгавар 4-ийг гүйцэтгэсний дараа
компьютерт Paint программ ашиглан зурж, зурсан зургаа zag-mod.jpg нэртэй
файл болгож хадгална уу.
Labels: Ээлжит хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн хөтөлбөр 1
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home