Ээлжит хичээлийн хөтөлбөр-2
Хичээлийн сэдэв: Мэдээллийн шинж чанар
Суралцахуйн зорилт: Мэдээллийн шинж чанарт тулгуурлан түүнийг зорилгодоо нийцүүлэн ашиглах арга барилд суралцах.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллийн шинж чанарыг танин мэдэж, аливаа мэдээллийг шинж чанараас нь хамааран хайх, боловсруулах, ашиглах, түгээх чадвартай болно.
Түлхүүр үг: Мэдээлэл, шинж чанар, үнэ цэнэ, ойлгомжтой байдал, хэрэгцээтэй байдал, гүйцэд байдал, бодитой байдал.
Судлах цаг: 1
Багшийн анхаарах зүйл: Сурагчдын өмнөх төсөөллийг судлах.
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа
(40 мин)
|
Хүрэх үр дүн
|
1
|
Сурагчдад “Маргааш ангийн хуралтай тул
сурагчид өргөнөөр оролцоно уу” гэсэн мэдээллийг өгч,
задлан шинжилгээ хийлгэнэ.
|
5
|
Гэрийн даалгаварт сурах бичгийн 10 дугаар хуудасны
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-5-ыг
өгнө.
|
2
|
Сурагчид өөрийн хийсэн тайлбарыг бусдадаа
тайлбарлаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
|
10
|
Бусдын санаа бодлыг сонсож сурах, өөрийн санааг бусдад
тайлбарлаж сурах.
|
3
|
Багш мэдээллийн шинж чанарыг (Дасгал 1)
тодорхой жишээнд тайлбарлаж, ярилцана.
|
13
|
Сурагчид мэдээллийн шинж чанарыг мэдэх.
|
4
|
Сурагчдаар Дасгал 2-ыг ажиллуулна
|
5
|
Сурагч сурагчийг үнэлэх арга барилд сурах.
|
5
|
Мэдээллийн ямар ямар шинж чанарууд байдаг вэ? Бид
яагаад мэдэх ѐстой вэ? гэх мэт асуулт асууж, дүгнэнэ. Үнэлгээний хуудастай
ажиллуулна.
|
5
|
Мэдээллийн шинж чанарын жишээ гаргаж сурах.
|
6
|
Гэрийн даалгаварт сурах бичгийн 10 дугаар хуудасны
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-5-ыг өгнө.
|
2
|
Сурагчид багшаас тодруулах зүйл байвал
асууж, даалгаврыг гүйцэтгэх.
|
(Зураг 1.1.8 а).
Мэдээлэл ойлгомжтой байх шинж чанарМэдээллийг хэлээр илэрхийлж байгаа үед түүнийг хэн хүлээж авах нь чухал байдаг.
Хөгжмийн зохиолч, дуучдад дууны нот ойлгомжтой байдаг (Зураг 1.1.8 б).
Мэдээлэл хэрэгцээтэй байхХүнд цаг үеэ олсон мэдээлэл ач холбогдолтой байдаг. Байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтөөс хамгаалах аргын талаарх мэдээлэл нь байгалийн бэрхшээлийг хохирол багатай даван туулах хэрэгцээт мэдээлэл болно (Зураг 1.1.8 в).
Мэдээлэл гүйцэд байх шинж чанарХүчтэй бороотой үед эсвэл алслагдсан газарт сүлжээний дамжуулах чадвар муудсанаас бид гар утсаар ярихад яриа тасалдах, муу сонсогдох асуудал гардаг. Хичээлийн танхимд шуугиан их үед хэн нэгний хэлсэн мэдээллийг гүйцэд сонсож чаддаггүй. Аливаа мэдээллийг гүйцэд хүлээн авах нь аж амьдралаа зохицуулахад ихээхэн тустай (Зураг 1.1.8 г).
Мэдээлэл бодитой байхТашаа мэдээлэл нь хүнд буруу ойлгогдож, алдаатай шийдвэр гаргахад хүргэдэг. Жишээлбэл хоѐр найз уулзах цагаа тохирсон ч газраа буруу товлосноос уулзах боломжгүй болов (Зураг 1.1.8 д).
Тодорхойлолт. Мэдээлэл гэж юу болох, хүний амьдралд яагаад зайлшгүй хэрэгтэй талаар олон тодорхойлолт байдаг. Тухайлбал:
- Мэдээлэл: Мэдээ, мэдлэг, мэдээллийн хадгалалт.
- Мэдээлэл: Хүн хүрээлэн буй орчноосоо хүлээн авч, боловсруулалт хийж, өөрийнхөө мэдлэгийг тодорхой түвшинд нэмэгдүүлж байдаг зүйл.
Даалгавар
1. Та нар математикийн хичээл дээр ямар сэдэв үзэж байна вэ? Бодлого
бодоход мэдээлэл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Тайлбарлана уу.
2. Уран зураг ямар шинж чанартай байх ѐстой вэ?
3. Та нар хамгийн сүүлд ямар эссээ бичсэн бэ? Гол санаагаа хэрхэн
илэрхийлсэн гэж бодож байна вэ? Яагаад?
4. http://mn.wikipedia.org вэб сайтаас газар хөдлөлтийн тухай мэдээлэл хайна уу.
5. Багш www.read.mn хаягаар орж, бага насны хүүхдэд зориулсан үлгэрийн
номын талаар мэдээлэл бэлтгэх даалгавар өгчээ. Мэдээлэл ойлгомжтой,
гүйцэд байхын тулд ямар байх ѐстой вэ? Мэдээллээ хамтран бэлтгээрэй.
Үнэлгээний ажлын хуудас 1. Мэдээлэл түүний шинж чанар
№
|
Үйл ажиллагаа
|
Шинээр мэдсэн танил бус үг
|
|||
1
|
Даалгавар 1.
|
1. 2.
|
|||
2
|
Даалгавар 2.
|
1. 2.
|
|||
Юу мэддэг болсон бэ?
|
|||||
1
|
Яагаад мэдээллийн шинж
чанарыг мэдэх ѐстой вэ?
|
||||
Юу хийжчаддаг болсон бэ?
|
|||||
1
|
Интернэтэд байгаа мэдээлэл
бүхэн үнэн үү?
|
||||
2
|
Объектын шинж чанарыг танин
мэдэх ньямар ач холбогдолтой вэ?
|
||||
Ганцаарчлан ажиллахад ямар
байсан бэ?
|
o Сонирхолтой
|
o
Сонирхолгүй
|
|||
Багшид хэлэх санал байна уу?
|
Labels: Ээлжит хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн хөтөлбөр 2
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home