Ээлжит хичээлийн хөтөлбөр-3
Хичээлийн сэдэв: Мэдээллийг кодчилох
Суралцахуйн зорилт: Мэдээллийг кодчилж, түүнийг боловсруулах, хадгалах, дамжуулах арга барилд суралцана.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллийг кодчилох аргуудыг танин мэдэж, зорилгоосоо хамааран мэдээллийн тодорхой нэг дүрслэлийг бий болгох чадвар эзэмшинэ.
Түлхүүр үг: Морз, дохио, код кодчилол, пиктограмм.
Судлах цаг: 1
Багшийн анхаарах зүйл: Сонирхолтой жишээнд тулгуурлан арга зүйгээ боловсруулах.
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа
(40 мин)
|
Хүрэх үр дүн
|
1
|
Багш сурах бичгийн 10 дугаар хуудасны жишээ 1, 2-ыг ажиллуулж,
асуултад ариулах даалгавар өгнө.
|
5
|
Асуудлыг ойлгох, асуудлыг
шийдвэрлэх.
|
2
|
Сурагчдаар сурах бичгийн 11 дүгээр хуудасны дасгал 1-5-ыг
ажиллуулж, харилцан ярилцана.
|
10
|
Кодчилох аргыг мэдэх, тайлбарлах
|
3
|
Багш мэдээллийн кодчиллын талаар мэдээлэл өгнө.
|
5
|
Сурагчид кодчилол гэж юу болохыг
ойлгох.
|
4
|
Даалгавар 1. “Монгол улсын төрийн далбаа” өгүүлбэрийг
морзын цагаан толгой, дүрс зураг, тоогоор илэрхийлээрэй.
|
13
|
Морзын цагаан толгой ашиглан
мэдээллийг кодчилох.
|
5
|
Багш сурагчдаас мэдээллийг кодчилох зорилгыг асууж,
хариултыг нэгтгэн дүгнэнэ.
|
5
|
Мэдлэг чадвараа үнэлэх.
|
6
|
Гэрийн даалгаварт сурах бичгийн 12 дугаар хуудасны Хэрэглэхүй
хэсгийн даалгавар 1-6; Хэрэглэхүй хэсгийн
даалгавар 1-2-ыг өгнө.
|
2
|
Сурагчид багшаас тодруулах зүйл байвал асууж, даалгаврыг
гүйцэтгэх
|
Тодорхойолт: Мэдээллийн кодчилол гэдэг нь мэдээллийн тодорхой нэг дүрслэлийг бий болгох үйл явц юм. “Кодчилох” гэсэн ойлголтын хүрээнд мэдээллийн дүрслэлийн нэг хэлбэрээс түүнийг хадгалах, дамжуулах болон боловсруулахад тохиромжтой өөр нэг хэлбэрт шилжүүлэхийг ойлгодог. Мэдээллийг хялбарчлан бичих, мэдээллийг нууцлах, хадгалах боловсруулалт хийх зэрэг тодорхой зорилгоос хамаарч кодчилох аргыг сонгон ашигладаг. Жишээ нь: Барааны код, хувцасны шошго гэх мэт.
Үнэлгээний ажлын хуудас 1. Мэдээллийг кодчилох
№
|
Үйл ажиллагаа
|
Шинээр мэдсэн танил бус үг
|
|
1
|
Даалгавар 1
|
1. 2.
|
|
2
|
Даалгавар 2
|
1. 2.
|
|
Юу мэддэг болсон бэ?
|
|||
1
|
Бичвэрийг кодчилох хэдэн арга
байдаг вэ?
|
||
Юу хийж чаддаг болсон бэ?
|
|||
1
|
Танай сургуулийн лого ямар
утгатай вэ?
|
||
Хосоор ажиллахын давуу болон
сул талыг бичнэүү.
|
Давуу: ...................
|
Сул:..........................
|
|
Багшид хэлэх санал байна уу?
|
Бичвэрийг кодчилох дараах арга байна. Үүнд:
1. Графикийн арга: Мэдээллийг тусгай зураг, тэмдэгтийн тусламжтай илэрхийлнэ.
2. Тоон арга: Мэдээллийг тооны тусламжтай илэрхийлнэ.
3. Тэмдэгтийн арга: Мэдээллийг нь цагаан толгойн үсгийн тусламжтай илэрхийлнэ.
Хичээлийн тухай өөрийн үнэлгээ ололт, цаашид анхаарах зүйлс
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Labels: Ээлжит хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн хөтөлбөр 3
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home