Ээлжит хичээлийн хөтөлбөр-5
Хичээлийн сэдэв: Мэдээллэн загварыг дүрслэх аргууд
Суралцахуйн зорилт: Мэдээллэн загварыг төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх арга барилтай болно.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүдийг мэдэж, загварыг өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах, харьцуулах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
Түлхүүр үг: мэдээллэн загвар, томьѐо, график, нот.
Судлах цаг: 1
Багшийн анхаарах зүйл: Зургийн дэвтэр, өнгийн харандаа, өнгийн цаас, хайч, цавуу, баллуур авч ирэхийг сануулах.
Хичээлийн үйл ажиллагаа:
Үгээр илэрхийлсэн мэдээллэн загвар
Хүн мэдээллийг үсэг буюу дуу хоолой, авианы тусламжтайгаар дүрсэлдэг. Хүний
хэл яриа нь мэдээллэн загвар юм. Ийм төрлийн мэдээллэн загвар нь бодит
объектоос ямар шинж чанарыг сонирхож байна, түүний тухай л өгүүлдэг.
Дүрс зургаар илэрхийлсэн мэдээллэн загвар
Мэдээллийг үгээр илэрхийлэхээс гадна дүрс, зургаар илэрхийлж болно. Хүмүүс
аялал, зугаалгаар явахдаа газрын зураг ашигладаг. Ямар нэгэн шинэ эд юмсыг
заавар (үгээр эсвэл зургаар илэрхийлсэн)-ын дагуу угсардаг. Хүн амын өсөлт, цаг

Зурмал зураг нь мэдээллэн загвар болно.
1958 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын
зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн
гуай “Өвгөн хуурч” алдарт зургаа
бүтээжээ (Зураг 1.1.15). Уг зураг нь 80х60 см
хэмжээтэй. Өдгөө Монголын улсын Уран Зургийн
Галерейд хадгалагдаж байна
Хүснэгтээр илэрхийлсэн мэдээллэн загвар
Хүснэгт нь мэдээллэн загварыг дүрслэх өргөн
ашиглагддаг хэлбэрүүдийн нэг юм.
Тусгай тэмдэгтээр илэрхийлсэн мэдээллэн загвар
Математикийн хичээлд томьѐо, график, дууны хичээлд нотыг их хэрэглэдэг. Жишээ нь илэрхийллийг хялбарчлах, хамаарлыг графикаар болон хүснэгтээр илэрхийлэх нь мэдээллийг тоогоор, хүснэгт ба зургаар дүрсэлж байгаа хэлбэр болно.
Labels: Ээлжит хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн хөтөлбөр 5
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home