Ээлжит хичээлийн хөтөлбөр-6
Хичээлийн сэдэв: Мэдээллэн загвар бүтээх жишээ
Суралцахуйн зорилт: Мэдээллэн загварын төрөл бүрийн жишээ гаргах, тайлбарлах.
Эзэмших мэдлэг, чадвар: Мэдээллэн загварыг дүрслэх хэлбэрүүдийг мэдэж, загварыг өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах, харьцуулах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
Түлхүүр үг: Мэдээллэн загвар, томьѐо, график, нот.
Судлах цаг: 1
Хичээлийн үйл ажиллагаа:
Дасгал
- Хүүхдүүд ээ, та нар зуны амралтаараа аялах маршрутыг багш, гэр бүлийнхэнтэйгээ хамтран төлөвлөөрэй.
- Математикийн бодлого ямар загвар болох вэ? Жишээ гаргана уу.
- Тодорхой нэг хувцасны загвар зохион бүтээгээрэй.
- Зураг боловсруулах программ ашиглан тоглоомон машины загварыг зурж, компьютерт хадгална уу.
- Зураг боловсруулах программ дээр гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүдийг ашиглан байшин, гэр зэрэг объектын загварыг байгуулна уу.
Тодорхойлолт:
Бидний ямар нэгэн зүйлийг шинээр танин мэдэх нь тухайн объектын мэдээллийг хүлээн авдгаас үүсэлтэй. Хүн мэдээллийг зөв ойлгох, боловсруулах мэдлэг, чадвар нь хүрээлэн буй орчноо танин мэдэх, загвар байгуулахад чухал нөлөө үзүүлдэг. Бодит объектыг зохион шинжлэхийн тулд түүний талаар мэдээлэл цуглуулж, объектын мэдээллэн загварыг байгуулах шаардлагатай байдаг.
Хилчин нохойны мэдээллэн
загварыг бүтээе. Нохой объектын параметр нь мөрдлөг хийх үед гүйх хурд, үнэрлэх чадвараар тодорхойлогдоно. Мөр олох, хөөж гүйцэх, эзнийхээ зааврыг дагах зэрэг үйлдэл байна. Эдгээр шинж чанарыг мэдсэнээр хилчин нохойны мэдээллэн загварыг байгуулах боломжтой
Labels: Ээлжит хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн хөтөлбөр 6
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home